bolowsrol

2012-05-08

зөв зохистой хооллож хэвшье

Хүнс хоолоо зөв сонгох

Хоол хүнсээ зөв сонгоход улс орон бүрийн өөрийн онцлогт тохирсон "Хоол тэжээлийн зөвлөмж" гаргасан байдаг. Эрүүл байхын тулд хүний бие махбодид 40, түүнээс олон төрлийн тэжээлийн бодисууд шаардлагатай байдаг. Нэг төрлийн хоол нь бүх төрлийн тэжээлийн бодисыг шаардлагатай хэмжээгээр хянаж чадахгүй.
Шаардлагатай бүх тэжээлийн бодисуудыг зохистой харьцаагаар, тохирсон хэмжээгээр авахын тулд хүн өдөр бүр олон төрлийн хоол идэх хэрэгтэй. Тэжээллэг бодисуудыг үндсэн шимт бодис (уураг, нүүрс ус, өөх тос) эрдэс бодис, бичил тэжээлийн бодисууд, аминдэм, ус гэж ангилна.
Хүнсний бүтээгдэхүүний бүлгээр хүнс, хоолны хэрэгцээг төлөвлөхийг "Хүнсний бүтээгдэхүүнүүдийг бүлгээр төлөвлөх зарчим" гэнэ. Хүнсний бүтээгдэхүүний бүлэг тус бүрээс тодорхой хэмжээгээр хэрэглэхийг хүмүүст зөвлөдөг. Энэхүү зөвлөмжийг хүмүүс дагаж мөрдөхөд хялбар, энгийн, ойлгомжтой болгохын тулд монгол үндэстний "ГЭР" -ээр дүрслэн үзүүлсэн байдаг.

Өдөрт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний зөвлөмж
Монголчууд өөрсдийн онцлогт тохируулан зөв хооллолтыг монгол гэрээр дүрслэн үзүүлжээ. "ГЭР" зөвлөмж нь үндсэн 5 бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Эдгээр бүлэг нь ижил найрлага бүхий хүнсний бүтээгдэхүүнийг бүлэглэсэн юм.
- Үр тариа, гурил
- Хүнсний ногоо
- Мах, махан бүтээгдэхүүн
- Сүү, цагаан идээ
- Жимс, жимсгэний бүлэг

Хүнсний бүтээгдэхүүний бүлэг тус бүрээс өдөрт хэрэглэх стандарт хэмжээг нэгжээр зааж өгсөн байдаг. Бүлэг тус бүрээс өдөрт хэрэглэх нэгжийн тоо өөр байна.
- Үр тариа, гурил  (11-22 нэгж)
- Хүнсний ногоо  (4-8 нэгж)
- Мах, махан бүтээгдэхүүн  (2-3 нэгж)
- Сүүний бүлгээс  (1-2 нэгж)
- Жимс, жимсгэний бүлэг  (1-2 нэгж)
Нэгжийн тоо нь тухайн хүний хэрэгцээнээс гадна нас, хүйс, биеийн жин, хөдөлгөөнөөс хамаарна

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

surgaltiin tuhai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 72 » Нийт: 87
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax