bolowsrol
2012-05-08
хүүхдэдээ хувцас сонгохдоо анхаараарай
Зөвлөмж: Хүүдэддээ өвлийн хувцас сонгохдоо зузаан гэхээсээ илүү хөдөлгөөнд нь саад болохгүй эвтэйхэн хувцас сонгох хэрэгтэйb юм байна лээ. Би охинтойгоо эмээ өвөөтэй нь хамт явж бэлэг болох өвлийн хувцасыг нь сонголцсон. Эхлээд зузаан даарахгүй, сайн материалтай л байвал сайхан авна гэж бодож байсан боловч охиндоо тийм хувЦас өмсөж үзүүлээд л шууд бодлоо өөрчилсөн. Учир нь тийм хувцас хүүхдэд өмсүүлэхэд маш эвгүй, хэцүү, тэгээд хүүхэд хөдөлж болохгүй яг л модон хувцастай юм шиг. Бас манай охин шиг мариатай хүүхдэд бүүр ч тохиромжгүй байсан тул зөөлөн материалтай хөдлөхөд саадгүй хувцасны эрэлд гарч дээрх өмд куртикыг олсон юм. Материал сайтай тэгээд зөөлхөн. За тэгээд бэрхшээл их байх юм аа. Манайд маш бодлогогүй хүүхдийн хувцаснууд орж ирэх юм. Гадны улсаас явуулсан хувцаснууд шал ондоо байдаг. Хүүхдийн онцлогыг маш их бодолцож хийсэн байдаг. Жишээлвэл дээрх авсан өмд, гутланд заавал засвар хийж байгаа юм. Өмд гэхэд доор нь цахилгаан хийж түрийтэй гутал өмсөхөд тээргүй болгосон. Гутал гэхэд хүүхэд жийж өмсөж одоохондоо чадахгүй учраас бас л цахилгаан хийлгэж асуудлыг шийдлээ. Уул нь ийм гутал маш дулаахан сайхан.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|