bolowsrol

2012-05-09

зурган мэдээлэл

Эрт урьд цагт сайн санаат хараацай шувуу аюулт өвчинд нэрвэгдсэн тарвагыг аврахаар ач тус болох хэрэгтэй юмыг эрж орчлонгоор нэрэн хэсэж явжээ. Тэгэж явсаар үхэлгүй мөнхийн ус олж амандаа балгаад нисч явтал хорон санаат хэдгэнэ үүнийг мэдээд гэнэт часхийтэл хатгасанд хараацай дуу алдахдаа аман дахь рашаанаа асгаж орхиж. Тэр ач тустай рашаан нь заг модон дээр туссан юм байна. Үүнээс хойш загийг элдэв өвчин эмгэгт хэрэглэх болсон юм гэнэ. Загийн энэ анагаах увидас нь түүн дээр мөнхийн ус буюу рашаан дуссанаас болсон гэнэ. Тарвага заг модны учирыг мэдсэн тул тахал өвчин гарахад говь нутгаас заг мод зууж, зөөж аялдаг болжээ. Хараацай шувуу мөнхийн усаа асгуулсанд харамсахдаа хэдгэний хатгасан хэлийг сугалж хаяжээ. Хэдгэнэ хэлээ сугалуулсан болохоор юм хэлж чадахгүй хий дүнгэнэдэг болсон гэнэ.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

surgaltiin tuhai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 21 » Нийт: 87
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax