Туйлын туулай ( туйлын болон уулархаг бүсэд амьдрахад зохицсон нэг зүйл туулай юм. Урьд Уулын туулайн дэд зүйл гэгдэж байсан ч, тусдаа зүйл болох нь тогтоогдсон. Тэд зузаан арьс үстэй бөгөөд газар, цасанд нүх ухан орж унтан дулаацдаг. Голдуу ганцаар амьдрах ч заримдаа хэдэн арваараа байна. Тэдний гол дайсан нь туйлын чоно ажээ. Амьдрах бүс Энэхүү туулай нь Гренландын тундрын бүс, Канадын хойд хэсэг болон Аляскад тархан нутагладаг. Өвөл болоход цагаан арьстай болох ба зуны улиралд бор саарал өнгөтэй байна. Хэмжээ Тэд дундажаар 55-70 см урт, 4-5.5 кг жинтэй байна. Идэш тэжээл Туйлын туулай нь голдуу модлог ургамал, зэрлэг жимс жимсгэнэ, навч болон өвсөөр хооллоно. Зуны эхэн үед ягаан чулуу хагалагч гэх нэг зүйл туйлын цэцэгт ургамал иддэг
|