bolowsrol

2012-05-08

Таны хүүхдийн хүмүүжилд таны хувь нэмэр маш чухал

Хүүхдийн хүмүүжилд бага анхаардаг, халуун дулаан уур амьсгал дутмаг гэр бүлд хүүхэд ууртай, түрэмгий зан авиртай болж өсөх нь бий. Хүүхдийг шийтгэж зоддог гэр бүлд хүүхэд хорсож, дайсагнах үзлээр хүмүүждэг байна. Хүүхдийн түрэмгий эсэхийг доорх сорилоор тодорхойлж болно.

  • Хүүхэл өөртөө тавих хяналтаа алдаж байна уу
  • Томчуудтай маграж, муудалцаж байна уу
  • Гуйлт хүсэлт биелүүлэхийг татгалзаж байна уу
  • Хүмүүсийн уур бухимдлыг зориуд хүргэж байна уу
  • Өөрийн алдаа, буруу үйлдэлдээ бусдыг буруутгаж байна уу
  • Уурлаж ямар нэгэн зүйл хийхээс татгалздаг уу
  • Орчин тойрны хүмүүсийн янз бүрийн үйлдэлд маш түргэн уцаартай хариу барьж байна уу

Хэрэв 6 сарын туршид эдгээрээс дөрвөн шинж чанар байнга илэрч байгаа бол хүүхдэд чинь ууртай, түрэмгий зан авир бүрэлдэн тогтож байна гэсэн үг. Ийм хүүхдэд эмч эсвэл сэтгэлзүйчийн туслалцаа шаардлагатай. “Одоо оройтлоо” гэж эцэг эхчүүд бодох хэрэггүй. Танд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хугацаа, боломж байна. Хүмүүжлийн арга барилаа өөрчлөөд үз.

Тухайлбал:

  • Хүүхдэд зураг зурах санал тавь. Аз жаргалтай байх үеийнх нь мөн уурлаж байгаа байдлыг нь зуруул. Хүүхэд энэ зургаа тайлбарлаж чаддаг бол сайн.
  • Баримлын шавраар элдэв дүрс хийлгэ. Түрэмгий байдлыг арилгахад тустай. Энэ нь хүүхдийн түрэмгийлэл, уур уцаарыг бага боловч тайлдаг байна.
  • Ванн эсвэл түмпэнд ус хийгээд тоглохыг санал болго.

Энэ мэтчилэн дасгал тоглоомууд хүүхдийн өөрийгөө хянах чадварыг хөгжүүлж, цочмог түргэн уурыг тайлахад үр дүнтэй. Минйи хувьд гуравдахь аргыг голдуу хэрэглэдэг. Уурлаж байсан охин минь тэр дороо л тайвширч тоглож эхэлдэг. Ер нь эцэг эхчүүд хүүхдийн зан авир бүрэлдэн тогтоход асар их үүрэгтэйг мартуузай. Хүүхэд томчуудын үг яриа, үйл хөдлөлийг ямагт дууриадаг тул хувийн үлгэр жишээг орхигдуулж хэрхэвч болохгүй. Гэр бүлийн таатай уур амьсгал, гишүүдийн хоорондох халуун дулаан харилцааг эрхэмлэж дээдлэх нь чухал.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

surgaltiin tuhai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 74 » Нийт: 87
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax