bolowsrol

2012-05-08

домог

Ангилал: цахим ном

Хөхөө

Эрт цагт ядуу эх дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. Хүүхдүүд нь эхийнхээ үгийг дуулахгүй өглөөнөөс орой хүртэл цасан дээр тоглоно. Тэднийг цасан хунгарт гутлаа орхиод гэртээ ирэхэд нь эх нь хаясан гутлыг нь цуглуулан авчирна. Бас хувцас нь норвол хатаана. Ээж нь гэрийн бүх л ажлыг хийж ядардаг байлаа. Нэг өдөр ээж нь хүнд өвчилж хүүхдүүдээ дуудан:
- Хүүхдүүд ээ миний бие их муу байна. Ус авчирч өгөөч хоолой минь хатаж байна гэжээ. Ээж нь олон удаа гуйсан боловч хүүхдүүд нь усанд явж өгсөнгүй.

Их хүү нь гутал, хоёр дахь хүү нь малгай, гурав дахь нь дээл байхгүй гэхэд дөрөв дахь нь юу ч хэлсэнгүй. Тэгэхэд нь ээж нь манай эндээс гол ойрхон байгаа. Ээждээ хайртай бол хувцасгүй ч усанд явж болно гэж гуйсан боловч хайхрахгүй цөм гадаа гарч тогложээ. Их хүү нь юм идмээр санагдаад овоохойныхоо завсраар шагайж харвал ээж нь бугын арьсан дээлээ өмсөөд хоймортоо зогсож байлаа. Хоромхон зуур дээл нь өдөөр бүрхэгдэв. Эх нь банзны өөдөс авч дээлийн арьсыг хустал шувууны сүүлтэй болж хоёр гарынх нь оронд далавч ургалаа.

Ингээд шувуу болон хувирсан ээж нь овоохойноосоо нисэн одлоо. Ах нь
-Дүү нараа харцгаа манай ээж шувуу болон нислээ гэж хашхирав. Цөм эхийнхээ хойноос гүйлдэж
- Ээж ээ бид танд ус авчирлаа гэж хэлэхэд ээж нь гүг гүүг оройтжээ. Одоо миний өмнө ус мэлтэлзэж харагдана . Тэр усаар би өөрийгөө эмчилнэ гэж хариулав . Бага хүү нь :
- Ээж ээ гэртээ буцаад ир ус уу гэж олон удаа дуудсан боловч ээж нь :
- Хүүхдүүд минь оройтож гүг гүүг би хэзээ ч та нар дээр очихгүй гэжээ. Ингээд ээж нь хөхөө шувуу болон хүүхдүүдээ орхин явав. Түүнээс хойш хөхөө шувуу өөртөө үүр барьдаггүй үр зулзагаа ч өсгөдөггүй болсон юм гэдэг.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

surgaltiin tuhai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 44 » Нийт: 87
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax