bolowsrol

2012-05-08

домог

Ангилал: цахим ном
Тайхар чулууны домог

"Бөхбилэгт" дэвжээ гэхээр нэг "Тайхар чулууны домог" санаанд буув. Энэ домогт гардаг улсын сайн бөх Бөхбилэгтийн нэрээр дэвжээгээ нэрлэсэн нь ч бас учиртай биз ээ. Ингээд уншигч авгай танд энэ домгийг товчхон толилуулъя. Эрт дээр цагт аварга том могой худагнаас гарч ирэн хүн амьтныг алж идэн, газар нутгийг сүйрүүлснээр ган гачиг, өлсгөлөн зовлон бий болжээ. Нутгийн ард түмэн улсын сайн бөх, аварга биет Бөхбилэгт гэгчид хэл хүргүүлж аварга том могойг дарж, аюулаас аврахыг хүсжээ. Тэрбээр ард иргэдийг аюулаас аврахын тулд аль байдгаараа яаран гэрээсээ  гарчээ. Ингээд Булган уулын чулуунаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг рүү явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул нэгэн уулан дээр сууж амарчээ. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан сандал гэж нэрлэжээ. Чулуугаа аваад босохдоо газар тулж "шүү шаа" гэж уулга алдсанд тэр хэсэг газрыг "Шүү Шаа тал" гэж нэрлэх болжээ. Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр таван хэсэг уул үүссэн гэдэг. Тэр таван уулыг "Таван тээг" гэж нэрлэжээ. Ингээд сайн эр Бөхбилэгт могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст дийлж могойн толгой дээр өнөөх чулуугаа дарсан нь алдарт Тайхар чулуу юмсанжээ.

 

Могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт овсгойлон өөрийн хайртай нум сумаа чулуун дээр тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Могой нь маш урт учир сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусаж ард иргэд үхэл мөхлийн аюулаас амь гарчээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас таван километр зайд орших бөгөөд Могойн толгой нэртэй. Энэ бүх газар одоо .ч Архангай аймгийн Ихтамир суманд оршдог.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

surgaltiin tuhai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 46 » Нийт: 87
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax