2011-2012 оны хичээлийн жил Дүрслэх урлагаар хүүхдийн хөгжлийг үнэлэх нь Зорилго: Сурагчдын зурах, сэтгэн бодох чадварыг нэмгэдүүлэх Багш сурагчдын хөгжлийн ахицыг судлахдаа хичээлийн явцаар, зураг дүрслэлийн гүйцэтгэлээр тогтмол тэмдэглэл хөтөлнө. Хоцорч байгаа хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, авьяастай хүүхдийг яаж хөгжүүлж бусдад нь туслуулах талыг тооцдог байх. .Хичээл бүр дээр сурагчдын хийсэн бүтээл болгон багшийн судалгааны материал болно. Сурагчдын хөгжлийн ахицыг судлахдаа Зураасаар дүрслэх: ь Дүрслэн зурах зураас ь Тодруулан хүрээлэх зураас ь Зураасны өнгө тохируулах чадвар ь Янз бүрийн аргаарзураас үүсгэх чадвар Толбоор дүрслэх: ь Толбоор дүрс бүтээх ь Будаг үлээж, толбон дүрс үүсгэх ь Толбоор орон зай илэрхийлэх Будгаар ажиллах: ь Будгийн өтгөн шингэнийг тохируулах чадвар ь Зураас давуулахгүй байх ь Битүүлэн будах ь Дагнааслан будах ь Давхарлан өнгө тавих Дадлагын ажил: ь Сэдэвт зураг, хүн, амьтан, байгалийн үзэгдэл ь Оюуны зураглал хийх чадвар ь Чимэглэлийн ажил хийх чадвар зэргийгжиших, харьцуулах, үзэсгэлэн гаргах, уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагаагаар судлах Сэдэвт зураг зурах ахицыг үнэлэхдээ Гол ба туслах дүр | Гол ба туслах дүрийг зохимжтой зурсан /5 оноо/ | Гол ба туслах дүрийг хэтэрхий томдуулсан эсвэл жижгдүүлсэн /3 оноо/ | Дүрүүд тодорхойгүй /1 оноо/ | Өнгө зохицол | Бүх зүйлийг өнгө зохицуулан будсан /5 оноо/ | Өнгө сонголт оновчгүй буюу зарим дүрс өнгөгүй / 3оноо/ | Ихэнх дүрс өнгөгүй /1 оноо/ | Зураас | Дүрслэлийг өнгө зохицуулан хүрээлэн тодруулсан /5 оноо/ | Зарим дүрсийг хүрээлэн тодруулаагүй /3 оноо/ | Хүрээлэн зурсан нь хангалтгүй /1 оноо/ | Үнэлэх арга : Сурагчийн бүх авсан оноог 100-р үржүүлж, авбал зохих оноонд хуваана. Жишээ нь: гол ба туслах дүр-3 оноо, өнгө зохицол-5 оноо, зураас-1 оноо гэж үзвэл 3+5+1=9 гэвэл 9*100=900 900;15=60/с/ гэх мэт. Үнэлгээ хэдэн шалгуур үзүүлэлттэй байхыг багш өөрөө шийдэх ба суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журмыг баримтална.
|