Ой тогтоолтоо яаж хөгжүүлэх вэ? 1. Хурц тод хүчтэй сэтгэгдэл төрсөн үеийн мэдээлэл сайн тогтоогддог тул 5 минут хүртэл анхаарлаа төвлөрүүл. 2. Уншсан зүйлээ хангалттай, байнга давтаж байвал маш сайн тогтоогдоно. 3. Аливаа мэдээллийг сайн тогтоохын тулд уг мэдээллийн орчин, холбогдох баримт цаг үетэй нь харилцан холбоотой авч үзэж тогтооно. Түүнээс гадна: - уураг тархи, мэдрэлээ эрүүл байлга, мэдрэл сэтгэлээ амрааж бай. - сурч судлах, тогтоох зүйлдээ зорилго чиглэлтэй анхаарлаа төвлөрүүл. - ажигч гярхай чанараа хөгжүүл - нэг дор сууж, удаан бүү унш, нэг зүйлийг олон дахин бүү унш. Их зүйлийг 1 өдөрт 4 дахин уншсанаас тэр зүйлийг 4 хувааж 4 өдөрт уншсан нь үр дүнтэй болохыг эрдэмтэд нотолжээ. - өнөөдөр үзсэн хичээлийг өнөөдөрт нь заавал нэг уншиж байвал сайн тогтоогдоно. Давтаж үзэлгүй удах тусам их мартагдана. - цээжлэх нь тогтоох ойг сайжруулах нэг дасгал мөн. - өөртөө ямар хэлбэрийн ой давуу хөгжсөнийг мэдэж тэр хэлбэрээ түшиглэн хэд хэдэн ойг ашиглаж бай. - хангалттай нойрсож байвал таны уураг тархины алжаал тайлагдана. - чимээ шуугиан багатай, хэт халуун биш, хэт хүйтэн биш тайван орчинд хичээлээ давт. - онолын мэдээллийг утгачилан тогтоох аргад голлон түшиглэ. - ой тогтоолтоо хөгжүүлэх дасгал хийж бай. - сүү, ээдэм, аарц, ногоо, жимс зэрэг нь уургийн солилцоо их үүсгэдэг сайн хүнс учраас тогтоох ой сайжирдаг. Логикийн хувьд холбоотой мэдээллийг тогтоох аргууд · Төлөвлөгөө зохиох · Утгын хувьд тулгуур цэгийг олж, түүнд тулгуурлах · Логикийн алгоритмт арга · Хүснэгт, бүдүүвчинд оруулах
|